ХӨВСГӨЛ: Соёмбо цогцолборт 7000 мод тарив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-05-08 13:05:35

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд 847000 мод, бут сөөг тарьж ургуулахаар төлөвлөж байна.



Мөрөн сумын Соёмбо цогцолборт амралтын өдрүүдэд  хувийн хэвшлийн 200 гаруй аж ахуйн нэгж байгууллага, төрийн 80 байгууллага 7000 гаруй мод, бут тарилаа.



Монгол орны аялал жуулчлалын бүс хоймор нутагт ирэх дотоод, гадаадын жуулчдад үзэх, харах үзмэрийг нэмэгдүүлэх Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсгийн эхийг монгол түмэндээ сурталчлан таниулах зорилгоор Соёмбо цогцолборыг 2020 онд барьж ашиглалтад оруулсан.




Соёмбо  цэцэрлэгт хүрээлэнгийн орчин тойронд нь ногоон байгууламж бий болгон ногоон зурвас байгуулж байна.

 

 

相关新闻