ӨВӨРХАНГАЙ: Иргэдийн 83 хувь нь эрт илрүүлэгт хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр /МОНЦАМЭ/. Хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2023 он гарсаар 985 иргэн хамрагдаад байна. Нийт дүнгээр авч үзвэл 39413 иргэн буюу 83.9 хувь нь эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамрагджээ.
Тэдгээрийн 20717 буюу 52.6 хувь нь эмэгтэй, 18696 буюу 47.4 хувь нь эрэгтэйчүүд байна. 6-17 насныхны хамрагдалт 20757 байгаа нь хамгийн өндөр буюу 52.6 хувийг, 61-ээс дээш насны хамрагдалт 1517 буюу хамгийн бага 3.8 хувийг тус тус эзэлж байна.
Эрт
илрүүлгээр улаан хоолойн сөөргөө, ходоодны шарх, элэгний голомтот өөрчлөлт,
бамбайн голомтот өөрчлөлт, элэгний В вирус, элэгний С вирусний халдварын тохиолдол
түгээмэл илэрчээ.