Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 98 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-08 09:40:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний  98 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

 

Хүүхдийн байгууллага 1925 онд залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй. Түүнчлэн тухайн үед шинэ үеийн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулж, “Бүхий олон багачууд” дууг эгшиглүүлж эхэлснээс хойш тасралтгүй хүүхэд залуусын төлөө ажилласаар 98 жилийг ардаа үджээ.

 

Монголын Хүүхдийн байгууллага нь:

1925-1940 онд Монголын пионерын байгууллагын төв товчоо

1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль, пионерын байгууллагын төв зөвлөл

1991 оноос Монголын Хүүхдийн төлөө үндэсний газар

2016 оноос Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр өргөжин тэлж, үйл ажиллагаагаа өнөөг хүртэл явуулсаар байна. 

相关新闻