Б.Чинзориг шөвгийн наймд шалгарч, хүрэл медалийн төлөө тоглохоор болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-07 12:54:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны нийслэл Ташкентэд болж буй эрэгтэйчүүдийн сонирхогчдын боксын ДАШТ-ий 63.5 кг-ын жинд өрсөлдөж байгаа үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б. Чинзориг гурав дахь ялалтаа авч шөвгийн наймд шалгарлаа.

 

Тэрбээр 1/8 шигшээд Конго улсын Мбайя Мулумбияг 5:0-ээр илүүрхсэнээр тавдугаар сарын 10-ны өдөр хүрэл медалийн төлөө олимпийн наадмын 3 хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Кубын алдарт боксчин Лазаро Альварес Эстрадатай тулалдахаар тунаж үлдэв.

 

Мөн 67 кг-ын жинд хүч үзэж буй үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б. Мишээлт эхний тоглолтдоо гоц мөргөөд байсан бөгөөд өчигдөр Алжирын Краму Чимседдинийг 4:1-ээр буулган авснаар эхний ялалтаа авчээ.

Түүний хувьд дараагийн учраа нь гурван хоногийн дараа Армяны Гурген Мадоян, Тайваний Линь Юй нарын хэн хожсон нь байх юм.

 

相关新闻