ТИКА сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын
хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА нийслэлийн Налайх дүүрэгт эрүүл мэнд, боловсрол,
газар тариалан, орчны тохижилт болон соёлын хамтын ажиллагаа гэсэн олон салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тус байгууллагаас Налайх дүүргийн 4 дүгээр хорооны 187 дугаар цэцэрлэгийн дэргэд 50
хүүхдийн багтаамжтай өргөтгөл барьж иж бүрэн тохижуулан хүлээлгэн өгөв.
Дээрх
хорооны нутаг дэвсгэрт амьдардаг сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн тал хувь
нь цэцэрлэгт хамрагдаж байсан бол төслийн
үр дүнд 187 дугаар цэцэрлэгийн багтаамж нэмэгдэж, 200 гаруй хүүхдэд сургуулийн
өмнөх боловсрол олгох ая тухтай орчин бүрдээд буйг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэллээ. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын
салбарт тулгамдаж буй цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж буйг тэрбээр онцоллоо.
Төслийн
ажиллагаанд Туркийн ТИКА байгууллагын Төв Ази, Кавказын орнуудыг
хариуцсан газрын дарга, доктор Али Өзгүн Өзтүрк, Налайх дүүргийн удирдлагууд оролцлоо.