ЕБС-ийн хоол зүйчдийг бэлтгэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-05 12:24:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Боловсролын дэлхийн түншлэл” (GPE) олон улсын байгууллагын дэмжлэгээр ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйчдийг богино хугацааны хөрвүүлэх сургалтаар бэлтгээд байна.


Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн дагуу боловсролын байгууллагуудад хоол зүйч ажиллах ёстой. Сургалтыг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулиас явуулж байгаа юм. Төсөл хэрэгжүүлэх хугацаанд 36 хоол зүйч, шим тэжээл судлаачийг бэлтгэх зорилт тавин ажиллаж байна. Эхний 27 хоол зүйч, шим тэжээл судлаач батламжаа өнөөдөр гардлаа.

 

Хоол зүйч, шим тэжээлийн судлаачид хөрвүүлэх сургалт төгсөөд, хөдөө орон нутгийн зорилтот сургуулиудад очиж ажиллах юм. Эдгээр суралцагчийн сургалтын төлбөрийг “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслөөс санхүүжүүлж буй.


Монгол Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын 84 сургуульд мэргэжлийн хоол зүйч ажиллаж байна. "Үдийн хоол" хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд сургуулийн хоол зүйч, шим тэжээл судлаач чухал үүрэг гүйцэтгэнэ. Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 2020 оноос эхлэн хоол тэжээлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа боловч төгсөгчдийн дийлэнх нь эмнэлэг болон уул уурхайн компаниудад ажиллаж буй судалгаа бий



相关新闻