АРХАНГАЙ: Нийт нутгаар 0-9 см зузаан цасан бүрхүүл тогтов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-05 10:01:12

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн УЦУОШТ-өөс мэдээлэл ирүүллээ.


Өчигдөр өдөр Тариат, Эрдэнэмандал, Булган, Жаргалант, Өлзийт, Өндөр-Улаан, Хайрхан, Хангай, Цахир, Цэцэрлэг сумын нутгаар 1.0 мм хүртэл, урд шөнө Булган сумын нутгаар 8.0 мм, бусад сумын нутгаар 4.0 мм цас орлоо. 

Өнөөдөр өглөөний 08.00 цагийн харуулын мэдээгээр Эрдэнэмандал, Цэцэрлэг сумын нутгаар цасан бүрхүүлгүй, бусад сумын нутгаар 0-9 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Энэ сарын 10-ныг хүртэлх 5 хоногийн урьдчилсан мэдээгээр 7, 8, 9-нд ихэнх нутгаар бороо, цас орж, салхи секундэд 5-10 метр байна гэв.

相关新闻