АРХАНГАЙ: 2025 онд болох тогооч, зөөгчдийн ур чадварын бүсийн уралдааныг Архангай аймагт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-03 10:55:54

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. “Хүсэхүй цом-2023” Төв, Хангайн бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ур чадварын уралдаан 4 дүгээр сарын 27, 28, 29-ний өдрүүдэд Хөвсгөл аймагт болсон.

Уралдаанд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Эрдэнэт, Дархан, Төв, Сэлэнгэ, аймагт үйл ажиллагаа явуулдаг хоолны газар /ресторан, баар, кафе, цайны газар, кофе-шоп, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, аялал жуулчлалын байгууллагууд, үйлдвэр, албан газрын дэргэдэх цайны газар/-т ажиллаж буй тогооч, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон байна. 

Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мастер тогоочдын холбоотой хамтран дээрх уралдаанд оролцлоо. Тогоочдоос,


-"Эмнэлзүйн хоол"-ны төрөлд Нэгдсэн эмнэлгийн тогооч Д.Амаржаргал, Төрөх тасгийн тогооч Б.Эрдэнэчимэг нар тус бүр мөнгөн медаль,

-"Сургууль, цэцэрлэгийн хоол"-ны төрөлд тогооч Б.Болдбаатар мөнгөн медаль,

-"Зоогийн газар, кафе"-н хоолны төрөл 3-р сургуулийн тогооч С.Ганбилэг, "Ундрам" зоогийн газрын тогооч Б.Пүрэвсүрэн нар тус бүр хүрэл медаль хүртэж, 2025 оны бүсийн тэмцээнийг Архангай аймагт зохион байгуулахаар боллоо.


Энэ үйл ажиллагаа нь “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд монгол үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, ундааг сурталчлан таниулж, уламжлал ба инновац түгээн дэлгэрүүлэх, салбарын ажиллагсдын ур чадвар, чадамжийг дээшлүүлэх, туршлага солилцох зорилготой аж.


相关新闻