Үе тэнгийнхнээ дээрэлхэх байдлын эсрэг “Бид бүгд” төсөл хэрэгжүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зориг сангийн “Залуу манлайлагч" хөтөлбөрийн оролцогч залуус ЕБС-ийн сурагчдын дундах үе тэнгийнхнээ дээрэлхэх байдлын эсрэг “Бид бүгд” төслийг хэрэгжүүлж байна.
2017 онд БСШУСЯ-ны явуулсан судалгаагаар, 12-18 насны нийт 4264
хүүхдийн 82.8 хувь нь үе тэнгийнхний бие биенээ дээрэлхэх, хүчирхийлэх явдалд өртөж байсан бөгөөд одоог хүртэл дээрх тоо төдийлөн буурахгүй байгаа нь
ажиглагдаж буй юм. Дээрэлхэх байдалд өртөх нь хүүхдийн сэтгэцийн болон
биеийн эрүүл мэнд, сурлага, зан чанар, амьдралыг үзэх үзэлд сөргөөр нөлөөлдөг
бөгөөд цаашлаад нийгэмд олон сөрөг үр дагавартай
болох нь судалгаагаар батлагдсан байдаг.
“Бид бүгд”
төслийн хүрээнд үе тэнгийнхний дундах дээрэлхэх
байдлын талаар ойлголт, түүнээс гарах хор уршгийн тухай танхимын сургалт явуулж, мөн цахим хуудсуудаараа дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьж буй юм. Энэ оны 3 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн
төслийн хүрээнд ЕБС-ийн сургуулийн 5-9 дүгээр ангийн 100 гаруй сурагч мэргэжлийн сэтгэл зүйч нар
тэнхимийн сургалт орох, дээрэлхэх байдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэх сурагчдын клуб байгуулах,
сурагчдын өөрсдийн хийсэн бүтээлээр самбар тохижуулах
зэрэг ажил хийжээ.
“Бид бүгд”
төслийн залуус https://www.facebook.com/bid.bugd.hamtdaa цахим хуудсаараа дамжуулан үе тэнгийнхнээ дээрэлхэх явдалтай холбоотой мэдээлэл түгээх, дээрэлхүүлсэн бол хэн
нэгэнтэй хуваалцдаг байхыг хүүхэд залуучууддаа уриалж байна.