Бага ангийн сурагчдын зуны амралт энэ сарын 29-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-02 09:57:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ-ны мэдээлснээр, ЕБС-ийн бага ангийн сурагчид энэ сарын 26-ны баасан гарагт хичээллээд зуны амралт эхлэх хуваарьтай байна.


Харин 4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 5-наас амрах бол 6-12 дугаар ангийнхан зургаадугаар сарын 12-ноос амарна.

Сурагчдын зуны амралтын хуваарийг танилцуулж байна.

1-3 дугаар ангийн сурагчид 5 дугаар сарын 29-нөөс,

4-5 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 5-наас,

6-12 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 12-ноос амарна.


Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 854 сургуульд 746653 хүүхэд сурч байгаагаас нэгдүгээр ангид 77752, төгсөх буюу 12 дугаар ангийн 33459 сурагч байна. 

相关新闻