АРХАНГАЙ: Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Хот суурины усан хамгамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 27-р тогтоолоор Архангай аймгийн “Ар ус ундарга” ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг шинэчлэн баталжээ. Тогтоолоор цэвэр, бохир усны үнийг 50 мөнгөөс 1 төгрөг 90 мөнгөөр нэмсэн байна.
Шинэчлэгдсэн тариф 5 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх аж.
Тус зөвлөлөөс “Ар ус ундрага” ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг сүүлд 2015 онд шинэчлэн тогтоож, өнөөдрийг хүртэл тухайн үеийн батлагдсан тарифаар иргэдэд үйлчилж байжээ.