ХӨВСГӨЛ: 8 аймгийн 120 гаруй тогооч ур чадвараараа өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-04-28 13:12:29

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөлд зочлох жилийн хүрээнд Мөрөн хотод Монголын үндэсний хоол, ундааг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой Төв, Хангайн бүсийн тогооч, зөөгч нарын аварга шалгаруулах “Хүсэхүйн цом-2023” ур чадварын уралдаан эхэллээ.



Уралдаанд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Эрдэнэт, Дархан, Төв, Сэлэнгэ зэрэг 8 аймгийн 120 гаруй тогооч  оролцож байна.



Тогооч нар орчин үеийн хоолыг Монголын уламжлалт хоолтой хослуулан хийж ганцаарчилсан болон багийн гэсэн 12 төрлөөр цомын төлөө өрсөлдөх бөгөөд шилдгүүд маргааш тодорно.

  

相关新闻