АРХАНГАЙ: Аж үйлдвэрийн борлуулалт 15.3 хувиар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн үйлдвэрийн газрууд оны эхний улиралд 2519.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2684.1 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс нийт үйлдвэрлэлт 3.1 хувиар буурч, аж үйлдвэрийн борлуулалт 15.3 хувиар нэмэгдсэн байна.
Нийт үйлдвэрлэлтийн 18.7 хувийг хүнс ундааны, 1.1 хувийг хэвлэлийн, 66.1 хувийг дулааны эрчим хүчний, 12.7 хувийг усан хангамж, хог хаягдал, 0.7 хувийг модон эдлэлийн, 0.7 хувийг хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл эзэлж байна.
Гол нэрийн бүтээгдэхүүнээс нарийн боов, бялуу, савласан
цэвэр ус, дайвар бүтээгдэхүүн, бууз, дулаан, албан тасалгааны ширээний
үйлдвэрлэл 4.5-163.2 хувиар өссөн.
Харин талх, хэвийн боов, борц,
хүснэгт, түгээсэн цэвэр ус, бохир ус, гэрийн модон тавилганы үйлдвэрлэл
16.0 – 59.3 хувиар буурсан
тухай мэдээллийг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.