АРХАНГАЙ: Аймгийн удирдах ажилтнуудад 17 чиглэлээр үүрэг даалгавар өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтны ээлжит
шуурхай зөвлөгөөн энэ сарын 25-ны өдрийн 10.00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.
Зөвлөгөөнд 50 удирдах ажилтан оролцохоос аймгийн ЗДТГ-ын нэгжийн дарга 5,
аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга 23, төрийн
өмчит аж ахуйн нэгж, байгууллагын дарга
7, нийт 35 удирдах ажилтан
оролцож, ирц 70 хувьтай байв.
Зөвлөгөөний үеэр аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар цаг үеийн мэдээлэл өглөө.
Аймгийн Засаг дарга Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу байгууллагууд мэдээллээ тогтмол ирүүлж байх, аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, малын сэг зэмыг устгаж, халдваргүйжүүлэх, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын гоц халдварт өвчин гарсан сумдад ажиллаж, заавар зөвлөгөө өгөх, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт 18-аас дээш насныхныг идэвхтэй хамруулах ажлыг зохион байгуулах, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлөлтийн ач холбогдлын талаар оюутан, сурагч, иргэдэд мэдээлэл өгч, ЭМДШ төлөлтийг нэмэгдүүлэх зэрэг цаг үеийн шинжтэй 17 үүрэг даалгавыг өглөө.
Шуурхай зөвлөгөөний
төгсгөлд аймаг байгуулагдсаны 100 жилийн хүрээнд хийж буй ажлуудтай холбоотой
үүрэг даалгаврууд үргэлжилнэ гэлээ. Мөн аймгийн нэгдсэн хогийн цэгийг булж,
цэгцлэх ажил явагдаж байгаа ба хогийн цэгийн ойролцоо 8.5 га талбайд 4500-5000
ширхэг мод тарих ажил яригдаж, зөвлөлдөх шатандаа явж буйг аймгийн Засаг дарга
хэллээ.