АРХАНГАЙ: Дэмжлэг хэрэгтэй хүмүүст туслах сайн ажилтнуудыг бэлтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-04-24 15:29:42

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Залуучуудын хөгжлийн төвөөс өнөөдөр сайн дурын ажилтан бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.


Энэ нь сайн дурын ажилтнуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, залуучуудад сайн үйлсийн үзэл санааг төлөвшүүлэх, сайн дурын ажилтны талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, бусдад туслах, сайн үйлс бүтээх, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах зорилготой аж. Сургалтад сайн дурын 19 ажилтан хамрагджээ.


Сургалтад хамрагдсан сайн дурын ажилтнууд орон нутагтаа сайн үйлс бүтээх, нийтэд ач тустай ажил зохион байгуулах, сайн дурын үзэл санааг төлөвшүүлэх, бусдын тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүүхэд, залуучууд, эмээ, өвөө гэх мэт бүхий л насны хүмүүст тусалж, холбогдох байгууллагад уламжлах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллах юм.

相关新闻