ӨМНӨГОВЬ: Цагдаагийн албаны болон дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-04-21 19:43:59

Даланзадгад /МОНЦАМЭ/. Монголын цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчдын сүлд хийморийн бэлгэ тэмдэг болсон Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаа Батмөнх даян хааны талбайд боллоо.


 

ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчийн шийдвэрээр 21 аймаг, нийслэл дүүргийн цагдаагийн газар, хэлтэс, Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн хамрагдаж, “Цагдаагийн болон Цэргийн тангараг” давтах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

 

2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр болсон ёслолын үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд, Бригадын генерал С.Ганбат, аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ЗДТГ-ын дарга Ц.Амартөгс, Өмнөговь аймгийн ЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж, ЦГ-ын ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл дэд хурандаа Д.Нарангэрэл нарын хүмүүс оролцлоо.

 

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “100 жилийн ойн хүндэт медаль”-аар ЗДТГ-ын дарга Ц.Амартөгс, Өмнөговь аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Д.Эрдэнэбаяр нарыг шагнажээ.




Туг цэнгүүлэх ёслолын үйл ажиллагааны үеэр Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчид алба хаагчдад урлагийн тоглолт үзүүллээ.  

相关新闻