“Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрмийн шинэчлэлээр ТУЗ-ийн гишүүдийн тоо 270 байсныг 43 болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-04-12 14:17:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн шинэчлэлийн хүрээнд ТУЗ-ийн 270 гишүүний тоог 43 болгон цөөрүүлжээ.


Үүнд, "Эрдэнэс Монгол" -11

"Эрдэнэс Тавантолгой" -9 

"Багануур" -11

"Шивээ-Овоо" -9

"Эрдэнэс ассет менежмент" -3 тооны ТУЗ-ийн гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм. Түүнчлэн ТУЗ-ийн 270 гишүүний нэг жилийн зардал 2 орчим тэрбум төгрөг байсан бол 0.5 тэрбум төгрөг болгож бууруулжээ. Нэг ёсондоо ТУЗ-ийн гишүүдэд зарцуулдаг байсан нийт зардлын 75 хувийг хэмнэх бололцоотой болсон байна.


Дээр нэр дурьдсан компаниудад ТУЗ-ийн гишүүдийг ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс гарсан шийдвэр гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

相关新闻