ХЗДХЯ хөрөнгө оруулагчдын санал гомдлыг хүлээж авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-09-05 13:55:18

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр Хөрөнгө оруулагчдын санал гомдлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулсан хэмээн мэдээллээ.

Уг ажлын хэсэг нь хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдийг зохиомлоор шалгаж буй эсэхийг судлах үүрэг хүлээх гэнэ. Сүүлийн 4 жилд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч цэвэр дүнгээр 2012 онд 4.4 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн онд 0.1 тэрбум ам.доллар болж эрс багассан байна. Энэ нь нэг талаас төрийн хүнд суртал, дарамт шахалттай холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Тиймээс Ерөнхий сайдын энэ оны 48 дугаар захирамжаар ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан ба ажлын хэсэг санал дүгнэлтээ ирэх сарын нэгний дотор Засгийн газарт танилцуулах юм. Хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчид өөрсдийн гомдлоо 263682 тоот утсаар болон medeelel@moj.gov.mn хаягаар хүргүүлж болно. Ажлын хэсэг нууцын чандлан хадгалах бөгөөд санал гомдлын мөрөөр шуурхай шалгалт явуулж шийдвэрлэнэ.  Ажлын хэсэгт хүргүүлж буй саналд ахуйн шинжтэй гомдол хамаарахгүй гэж салбарын сайд хэллээ.

Б.Туул

 

相关新闻