Ташкентын нисэх онгоцны буудал аюулгүй байдлаа чангатгаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТАШКЕНТ. /KAZINFORM/. Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов таалал төгссөнтэй холбогдуулан нийслэл Ташкент хотын Олон улсын нисэх онгоцны буудал аюулгүй байдлаа чангатгаж байна.
Тус нисэх онгоцны буудлын ирэх зорчигчдын танхимд хэдийн хэдэн зуун хүн цуглажээ.
Ташкент хотод бууж буй бүх зорчигчийг аюулаас хамгаалах хүчнийхэн шалгаж байгаа аж. Узбекистанд ямар ажлаар ирж байгааг нь зорчигчдоос асууж, тэдний бичиг баримтыг нэг бүрчлэн шалгаж байна. Үүний улмаас Узбекистаны хилийг давахад 2-3 цагийн хугацаа орж байна.
Узбекистаны Засгийн газар болон парламент өчигдөр орой “Ерөнхийлөгч Ислам Каримов 78 насандаа таалал төгслөө” гэж мэдэгдсэн юм.
Түүнийг төрөлх нутаг Самарканд хотод нь оршуулах ажээ.
Г.Доржханд