Туркэд гадаа хурим хийхийг хориглов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-09-03 12:57:03

АНКАРА. /Anadolu/. Туркийн өмнөд нутгийн Газиантеп хотод гадаа хуримын үдэшлэг хийж байхад дэлбэрэлт болж, 56 хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан гадаа хурим болон олныг хамарсан бусад арга хэмжээг зохион байгуулахыг аюулгүй байдлын шалтгааны улмаас хориглолоо гэж тус улсын ДХЯ мэдэгдлээ.

Аюулгүй байдлыг хангах шинэ арга хэмжээнд гадаа хурим болон бусад арга хэмжээг зохион байгуулахыг хоригложээ.

Мөн дотор хуримын үдэшлэг зохион байгуулах гэж байгаа хүмүүс аюулаас хамгаалах хүчнийхэнд урьдчилан мэдэгдэх шаардлагатай болсон байна.

Шинэ дүрэм журмыг дагаж мөрдөөгүй хүмүүст тодорхой хэмжээний торгууль ногдуулах ажээ.

Өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Газиантеп хотод хуримын үдэшлэгийн үеэр амиа золиослогч дэлбэрэлт үйлдсэний улмаас 56 хүн, тэдний дотор 34 хүүхэд амь үрэгдэж, 100 орчим хүн шархадсан билээ.

Г.Доржханд

相关新闻