Умард Солонгост үерийн улмаас 15 хүн сураггүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-09-03 12:32:45

ПХЕНЬЯН. /KCNA/. Хятад улстай залгаа хилийн бүсэд нь үер болсны улмаас Умард Солонгост 15 хүн сураггүй болжээ.

"Лайэнрок" хар салхины улмаас Хятадтай залгаа Умард Солонгосын хойд нутагт ширүү бороо орж, хил дамнасан гол үерлэсэн байна.

Умард Солонгосын Умард Хамгён аймагт 8700 орчим айл өрхийн орон гэр үерт автаж, эвдэрч сүйдсэн бол 44 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.

Үерийн улмаас гарах гарцгүй болсон байсан Умард Солонгосын гурван иргэнийг Хятадын аврагчид аварсан аж. Аврагдсан нэгэн эмэгтэй “Найдвар бараг тасарсан байсан. Биднийг аварсан хүмүүст маш их баярлалаа” гэж хэлэв.

Хар салхины улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоохоор үнэлгээ хийж байна гэж Пхеньяны албаны хүмүүс хэллээ.

Г.Доржханд

相关新闻