Пакистаны шүүхийн байр руу амиа золиослогч халджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-09-02 16:05:47

ИСЛАМАБАД. /Sputnik/. Пакистаны Хайбер-Пахтунхва мужийн Мардан хотын дүүргийн шүүх рүү амиа золиослогч нэгэн этгээд өнөөдөр халджээ.

Цагдаа нарын мэдэгдсэнээр, амиа золиослогч этгээд хантаазандаа бэхэлсэн тэсрэх төхөөргүүдийг идэвхжүүлэхийнхээ өмнө гар бөмбөг дэлбэлэн 12 хүний аминд хүрч, 52 хүнийг шархдуулсан байна. Уг халдлагын хариуцлагыг лалын босогчдын “Талибан” хөдөлгөөний жигүүр болох “Жамаат-уль-Ахрара” өөртөө хүлээжээ.

Христийн шашинтнууд голдуу амьдардаг Пешавар хотод террорист халдлага болсноос хэдхэн цагийн дараа дээрх халдлага болсон байна. Халдлагын үеэр дөрвөн иргэнийг хөнөөж, таван хүнийг шархдуулсан дөрвөн террористыг цагдаа нар устгажээ. Уг халдлагыг “Талибан”-ы гишүүд үйлдсэн гэх мэдээлэл байна.

1990-ээд оны үед гарч ирсэн “Талибан”-ынхан Афганистан болон Пакистанд шариатын хуулийг хэрэгжүүлэхийг хүсч байгаа юм.

Тус бүлэглэл нь энэ хоёр улсад албаны хүмүүс болон энгийн номхон иргэдийг онилсон халдлагуудыг удаа дараа үйлдэж байсан билээ.

Г.Доржханд

 

相关新闻