ӨМНӨГОВЬ: Тэмээн дээрээс шагай шүүрэх тэмцээнд 40 гаруй залуу оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад /МОНЦАМЭ/: Говийнхны уламжлалт тоглоомын нэг нь “Тэмээн дээрээс шагай шүүрэх” тэмцээн юм. Элсэн говийн хаан тэмээ хэмээн нэрлэх сүрлэг амьтны нуруун дээрээс шагай шүүрэх нь амаргүй. Энэхүү хурд хүч, авхаалж самбаа сорьдог уралдаанд 40 гаруй залуу оролцож байна.