ХӨВСГӨЛ: Мөсний баярын үеэр цас орохгүй, бага зэргийн салхитай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/.
Хөвсгөл аймагт өвлийн аялал
жуулчлалыг хөгжүүлэх зорилготой жил бүр зохион байгуулдаг Хөх сувд мөсний баяр
пүрэв гарагт эхэлнэ. Мөсний баярын үеэр цаг агаар тогтуун бага зэргийн салхитай
байна. Тодруулбал 3-р сарын 2-4-ий өдрүүдэд Хатгалд өдөртөө 0-4 градус дулаан,
шөнөдөө 14-16 градус хүйтэн байна. Цас орохгүй бага зэргийн салхитай байх
төлөвтэй байна. Дархадын хотгороор шөнөдөө 21-26 градус хүйтэн, өдөртөө 9-14
градус хүйтэн, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 11-22 градус хүйтэн, өдөртөө
0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2+7
градус дулаан байна гэж Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.