ХӨВСГӨЛ: Цасан хотхон байгуулах ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-02-28 09:26:58

Мөрөн /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал цаа, цаатан иргэдийн аж амьдралыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой Цаа, цасны баяр-2023” өв соёлын наадам 3 дугаар сарын 5,6-ны өдөр Цагааннуур сумын Гурвансайханд болно.


Энэ үеэр орон нутгийн онцлог бүхий бүтээлийг цасан баримлаар урлаж, цасан хотхон байгуулах бөгөөд бүтээл урлах ажил эхэлсэн байна.


Цасан баримлуудыг Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг урлаж байна. Тус багийн хамт олон Финланд Хейнола олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд тэргүүн байр, БНХАУ-ын зүүн хойд мужийн Харбин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цас, мөсний фестивальд 2019 онд "Нарны хатан" бүтээлээр гуравдугаар байрт шалгарч байсан туршлагатай хамт олон юм.


Цаа, цасны баярын үеэр цаа бугын цагаан идээний үзэсгэлэн, цаа бугын уралдаан, олон угсаатны хувцас загварын уралдаан, "Цаа цасны орон" сэдэвт уран зургийн уралдаан болно.

 

 

相关新闻