СЭЛЭНГЭ: Төрийн одон медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-02-20 08:40:07

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сэлэнгэ аймгийн харьяат иргэдийг төрийн одон медалиар шагналаа.


“Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн босгон дээр төрдөө хөдөлмөр амжилтаа үнэлүүлж, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэрлэлийн салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан иргэдийн шагналыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Д.Өнөрболор, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар гардуулан өглөө.


-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор,

Ерөө сумын Бугант тосгоны иргэн Г.Эрдэнэтуяа, Шаамар сумын Дулаанхан тосгоны захирагч Ж.Ганболд, Сайхан сумын иргэн, ахмад настан Ц.Амарбаясгалан, Мандал сумын иргэн, ахмад настан Д.Тунгалаг, Сүхбаатар сумын иргэн, ахмад настан П.Лизда,


-Цэргийн гавьяаны одонгоор,

Сүхбаатар сумын иргэн Ж.Довдонням,


-Алтангадас одонгоор,

Сайхан сумын иргэн Н.Хүрэлбаатар, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Отгонжаргал, Баруунбүрэн сумын иргэн Д.Эрдэнэбаатар, Сүхбаатар сумын иргэн Б.Болд, Сант сумын иргэн Г.Энхтөр, Сүхбаатар сумын иргэн Л.Жаргалсайхан, Сүхбаатар сумын иргэн Г.Нямдорж, Сүхбаатар сумын иргэн Б.Нямсүрэн, Алтанбулаг сумын иргэн Д.Түвшинбаяр, Сүхбаатар сумын иргэн Б.Буяндэлгэр, Сүхбаатар сумын 3-р сургуулийн захирал Л.Уянга нарын 33 хүнийг,


-Хөдөлмөрийн хүндэт медалиар,

Сайхан сумын Номгон тосгоны Ц.Ундрах, Сүхбаатар сумын Лаборатори 4 дүгээр сургуулийн багш О.Буянжаргал Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн бага ангийн багш Б.Сэлэнгэ, гадаад хэлний багш Х.Наранжаргал, Аймгийн Татварын хэлтсийн улсын ахлах байцаагч М.Наранчимэг нарын 11 хүнийг шагналаа.


Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр,

Аймгийн нэгдсэн музейн сан хөмрөгийн ажилтан З.Нандинчимэг, Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын ахмад ажилтан С.Бандь, Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын хөгжимчин Э.Оюунсайхан,

 

-Эрчим хүчний тэргүүний ажилтнаар, 

“Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ–ын дулааны станцын токарьчин С.Эрдэнэбаатар,


-Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтнаар,

“Сэлэнгэ менежмент” ХХК-ийн менежер Б.Ганхишиг, “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын дулааны станцын ашиглалтын инженер Б.Уламбаяр нарыг шагналаа.

相关新闻