“Амар байна уу” үзэсгэлэн худалдаагаар 48.9 тэрбум төгрөгийн борлуулт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-02-19 17:20:41
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас Сар шинийн баярт зориулан гаргасан “Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа нэг сарын турш үргэлжилж, борлуулалтын үр дүнгээ өнөөдөр танилцуулжээ.  


Тус арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үндэсний хувцас урлаач 371, бэлэг дурсгал үйлдвэрлэгч 190, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 453 буюу нийт 1000 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч оролцож, түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр бүтээгдэхүүнээ борлуулсан байна. Оролцогчид нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Мөн үзэсгэлэнд дэлгэсэн бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээг Shoppy.mn, Ardshop.mn-тэй хамтран нэвтрүүлсэн бөгөөд тус цахим платформуудад 50 гаруй жижиг дунд, бизнес эрхлэгчийн 400 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг байршуулан, 250 сая төгрөгийн борлуулалтыг хийсэн аж.

 

相关新闻