БАЯН-ӨЛГИЙ: “Гэр бүлээрээ үндэсний хувцсаар гоёцгооё” уралдаан болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий Өлгий аймгийн Соёл, урлагийн газраас билгийн тооллын ХVII
жарны харагчин туулай жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан “Гэр бүлээрээ
үндэсний хувцсаар гоёцгооё” уралдаан зохион байгууллаа.
Үндэсний өв
соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилготой уг уралдаанд 8 гэр
бүл оролцсоноос шүүгчдийн шийдвэрээр Ж.Идэрийн гэр бүл тэргүүн байр,
Б.Бат-Очирын гэр бүл дэд байр, Х.Цогтбаярын гэр бүл гутгаар байрт тус тус
шалгарав.














