СЭЛЭНГЭ: "Улсын аварга" хэмээх эрхэм алдрыг 4 дэх удаагаа хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын босгон дээр Цагааннуур сумаас “Улсын
аварга тариаланч хамт олон”-оор А.Баярмагнай захиралтай "Ургацын
хишиг" ХХК, "Улсын аварга
тариаланч”-аар "Шаргал тариа" ХХК-ийн тракторч, комбайнч Д.Ганбат нар
шалгарсан байна.
Улсын аваргуудын шагналыг өнөөдөр УИХ-ын
гишүүн Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Аймгийн Засаг даргын орлогч
Ж.Сайнцог, аймгийн ХАА-н газрын дарга Б.Мөнхтөр, сумын удирдлагууд хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
"Ургацын хишиг" ХХК-ийг анх Монгол Улсын хөдөлмөрийн
баатар, гавъяат механикжуулагч Ж.Авирмэд 2007 онд үүсгэн байгуулжээ.
Үүнээс хойш тасралтгүй 16 жил тус суманд газар тариалангийн үйл ажиллагаа явуулж
байгаа аж.
Өмнө нь 2011, 2015, 2018 онд
“Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарч байсан байна. Тус хамт олны зорилго
нь төлөвлөсөн ажлаа технологийн зохистой хугацаанд чанартай хийж гүйцэтгэхэд голлон
анхаардаг аж.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат механикжуулагч аавынхаа
суурийг нь тавьж өгсөн компанийг өнөөдөр ХАА-н инженер хүү
А.Баярмагнай, ач хүү Баярмагнайн Батбанди гэсэн 3 үеийн тариаланчид өвлөн
үргэлжүүлж, залгамж халааг амжилт дүүрэн авч
явна.