СЭЛЭНГЭ: Мах, сүүний үнэ нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-02-07 12:47:14

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт Монголын уламжлалт сар шинийн баярын өмнө өргөн хэрэглээний зарим барааны үнэ өссөн үзүүлэлттэй байна.


Тухайлбал, энэ сарын 7-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймагт махны үнэ өмнөх өдрөөс 4.1-6,2 хувиар өсжээ.


Хонины ястай мах 9000-9500 төгрөг, үхрийн ястай мах 12000-12500, ямааны ястай мах 8000-8500 төгрөг буюу тус бүрдээ 500 төгрөгөөр нэмэгджээ.


Мөн сүүний үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэж, 4000 төгрөгөөр худалдаж байна.

Харин элсэн чихэр, будаа, гурил зэрэг өргөн хэрэглээний үнэ тогтвортой байна.

相关新闻