Европын Комиссын шийдвэрийг “Apple” давж заалдана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /АР/. 13 тэрбум евро буюу 14.5 тэрбум долларын татварыг нөхөн төлүүлэхийг Ирландад үүрэг болгосон Европын Холбооны шийдвэрийн эсрэг давж заалдахаа мэдээллийн технологийн “Apple” компани мэдэгдлээ.
Европын Комиссын /ЕК/ гаргасан энэ шийдвэрийг шүүмжилсэн ил захидлыг “Apple”-ийн захирал Тим Күүк илгээжээ.
Уг захидалд “манай компани Ирланд төдийгүй өөрсдийн үйл ажиллагааг явуулдаг бүх улс орны хуулийг даган мөрдөж, татвараа бүрэн төлдөг” гэжээ.
ЕК-ын энэ нэхэмжлэл бол ямар ч үндэслэлгүй бөгөөд Европт хөрөнгө оруулалт хийх болон ажлын байр бий болгоход сөргөөр нөлөөлнө гэж Тим Күүк хэллээ.
ЕК-ийн шийдвэрийн эсрэг давж заалдахаар төлөвлөж байгаагаа Ирланд мэдэгдсэн гэж тэрбээр онцлон тэмдэглээд “манай компани ч мөн давж заалдана” гэжээ.
Г.Доржханд