Дэлхийн банк эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /CNBC/.
Дэлхийн банк энэ онд дэлхийн эдийн засаг
1.7 хувиар өснө гэж таамаглаж байгаа нь 2022 оны дундуур танилцуулж байсан
өмнөх таамаглалаас 1.3 хувиар буурсан үзүүлэлт боллоо.
Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн тайланд хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл ерөнхийдөө бүгд буурчээ. Тухайлбал, 2023 онд 2.4 хувиар өснө гэж урьдчилан таамаглаж байсан АНУ-ын ДНБ 0.5 хувиар тэлэх төлөвтэй байгаа бол Хятадын өсөлтийг 5.2-4.3 хувьд, Японы өсөлтийг 1.3-1 хувьд, Европ, Төв Азийн өсөлтийг 1.5-1 хувьд хүргэж тус тус бууруулсан байна.
Мөн дэлхийн эдийн
засгийн байдал эмзэг байгаа тул инфляц хүлээгдэж байснаас өндөр гарах, түүнийг
хянахын тулд хүүг огцом өсгөх, “COVID-19” халдварын тохиолдол дахин нэмэгдэх, геополитикийн
хурцадмал байдал даамжрах зэрэг шинэ таагүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд
уналтад орж болзошгүй гэдгийг тайланд сэрэмжлүүлжээ.
Дэлхийн банк мөн ирэх
2024 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өнгөрсөн зургаадугаар
сарынхаасаа 0.3 хувиар бууруулж, 2.7 хувьд хүргэсэн байна.