ӨВӨРХАНГАЙ: Баярын өдрүүдээр бусдын биед халдсан гурван зөрчлийг шалгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Баяр, амралтын өдрүүдээр аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 45 гомдол, мэдээлэл Цагдаагийн газарт бүртгэгджээ. Тодруулбал, гэмт хэргийн шинжтэй 20, зөрчлийн шинжтэй 25 гомдол бүртгэгдсэн байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15, бусдын биед халдсан гэх 3, архидан согтуурч олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан 5, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 2 зөрчлийг шалгаж байгаа юм.
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн
газрын бие бүрэлдэхүүн баярын өдрүүдээр иргэд, байгууллагуудад зөвлөгөө,
сэрэмжлүүлгийг хүргэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ.