ӨВӨРХАНГАЙ: Өвөрхангайгаар аялахдаа Uvurkhangai travel аппликэйшнийг ашиглаарай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Uvurkhangai travel аппликэйшнийг гар утсандаа татан авч, Өвөрхангай
аймгаар аялах маршрут, хоноглох газраа богино хугацаанд төлөвлөх боломжтой.
Уг
цахим платформд Өвөрхангай аймгийн үзэсгэлэнт газрууд, 19 сумын
танилцуулга, жуулчны
баазууд, амралтын газар, зочид буудал, зоогийн
газар, музей, худалдааны төв,
банк, ШТС-ын хаяг байршил, холбогдох утасны дугаар зэрэг цогц мэдээллийг багтаасан байдаг.
Тодруулбал, “Хүйсийн наймар нуур”, “Дэлхийн
соёлын өв – Орхоны хөндий”, “Говийн болон баруун бүсийн сумдын аялал”, “Мөргөлийн
замын аялал” гэх дөрвөн маршрутын хүрээнд аяллаа нарийвчлан төлөвлөх сэтгэл
ханамжийн баталгааг Uvurkhangai
travel app болон
Uvurkhangaitravel.com хаягаар
олгож байна.