ӨВӨРХАНГАЙ: Долоодугаар сард “Торгоны зам-Хархорум” үйл ажиллагаа зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооноос 2023 онд Монгол Улсад зохион байгуулах Олон улсын үйл ажиллагааны хуанлийг боловсруулсан байна. “Welcome to Mongolia-event 2023” нэртэй тус хуанлид Өвөрхангайгаас таван үйл ажиллагаа багтжээ.
Тодруулбал, 7 дугаар сарын 15-17 өдрүүдэд “Торгоны зам-Хархорум”, 22-ны өдөр “Монгол эсгий урлалын баяр”, 23-ны өдөр “Сарлагийн баяр” хийхээр төлөвлөсөн байна. Мөн наймдугаар сард “Олон улсын монголч эрдэмтдийн их хурал”-ыг Өвөрхангайд зохион байгуулах бол 12 дугаар сард “Kharkhorum ice festival” мөсний баяр болно.
Түүх, соёлын өлгий нутаг
Хархорин суманд “Торгоны зам-Хархорум” соёл, аялал жуулчлалын үйл ажиллагааг 2017, 2018 онд зохион байгуулсан ч сүүлийн жилүүдэд ковидын цар тахлын
улмаас тасраад байв.
Хархорум хот нь Монголын Эзэнт гүрний үед өрнө, дорнын худалдаа наймааны төвлөрсөн цэг, Олон улсын элч, төлөөлөгчдийн дамжин өнгөрдөг гол суваг байсан учраас гарцаагүй Торгоны замын хотуудын нэг гэж судлаач, түүхчид үздэг.
Иймд Хархорин
сумыг Олон улсын аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх, нүүдэлчдийн түүх, өв
соёл, уламжлалт зан заншлыг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор “Торгоны
зам-Хархорум” үйл ажиллагааг дахин
зохион байгуулахаар төлөвлөжээ.