БАЯН-ӨЛГИЙ: Шинэ оны босгон дээр 7 хүүхэд төржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт Шинэ оны босгон дээр буюу 12 дугаар сарын 31, нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд 3 охин, 4 хүү төржээ.
Тэдний 2 нь Булган, Цэнгэл суманд, 5 нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх
тасагт төрсөн бөгөөд 2 нь ихэр хүүхэд байна.
Он солигдох мөчид Булган сумын харьяат эх яаралтай журмаар 3 дахь удаагийн кесар хагалгаагаар 3500 гр хүү, 3200 гр охин төрүүлж ихэр хүүхэдтэй болжээ.
Одоо эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэж албаны хүн хэлэв.