ӨВӨРХАНГАЙ: Малын тоо 4589.7 мянгад хүрч, өмнөх оноос 567 мянган малаар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-28 19:15:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 4589.7 мянган мал тоолж, өмнөх оноос 567 мянган толгой малаар өссөн үзүүлэлттэй байна.


Тухайлбал, аймгийн хэмжээнд 320 мянган адуу, 277.6 мянган үхэр, 19.3 мянган тэмээ, 2265.1 мянган хонь, 1707.7 мянган ямаа тоолуулжээ. Үүнээс Баянгол сум хамгийн их буюу 347389 мянган толгой мал, Баруунбаян-Улаан сум хамгийн бага буюу 126917 мянган толгой мал тоолуулсан байна. Бат-Өлзий сум 35.4 мянган адуугаар, Уянга сум 57.7 мянган үхрээр, Богд сум 6.7 мянган тэмээгээр, Бүрд сум 192.7 мянган хониор, Богд сум 196.8 мянган ямаагаар төрөл тус бүрд тэргүүллээ.


Аймгийн хэмжээнд 27857 иргэн мал маллаж байгаагаас 11305 буюу 40.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн нийт малчдын 27 хувь нь 15-34 насныхан, 60 хувийг 35-59 насныхан, 13 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байгаа юм. 

相关新闻