БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур боомт 8 хоног амарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын Цагааннуур боомт баяр амралтын өдрүүдэд 8 хоног амарна.
Тодруулж хэлбэл, энэ сарын 29-ний өдөр буюу Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болон 31-ний өдөр ажиллахгүй.
Мөн Оросын Холбооны Улсад 2023 оны нэгдүгээр сарын 1, 2, 3, 4, 5, 6, 8-ны өдрүүдэд Шинэ жилийн амралтын өдрүүд, 7-ны өдөр Зул сарын баяр тохиож байгаатай холбоотой хилийн боомтууд амрах аж.