ӨВӨРХАНГАЙ: Зах зээлд малын өвс, тэжээл 12-20 мянган төгрөгийн үнэ ханштай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-22 10:47:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-аас зах зээлд борлуулж буй өвс тэжээлийн нөөц, үнийн судалгааг гаргаад байна. Одоогоор 600 тонн өвс, 300 тонн ногоон тэжээл, 450 тонн хивэг, 110 тонн хорголжин тэжээл зах зээлд байгаа аж.

Үнийн хувьд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Сэлэнгэ, Булган аймгаас авчирсан нарийн ногоон өвс 12500-14000, ногоон тэжээл 13500-15000, хивэг 25 кг нь 20000 төгрөгийн үнэ ханштай байна.


Орон нутгийн өмчит “Өв Агро” компанийн тариалсан дөрвөн үрийн найрлагатай малын тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр борлуулах шийдвэр гарсны дагуу хатаасан малын тэжээл 25 кг нь 10 мянга, 40 кг овёос 30 мянга, нарийн ширхэгтэй рапс нэг боодол нь 7 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. 

相关新闻