СЭЛЭНГЭ: Техник дундын парк байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Сэлэнгэ
аймгийн Мандал сумын ИТХ-аас иргэдийн тэр дундаа ногоочдын тулгамдсан
асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр тодорхой бүтээлч ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа
аж.
Монгол Улсын
хамгийн том, хүн амын нягтрал ихтэй Мандал сумын хэмжээнд 1200 гаруй өрхийн
тариаланч иргэд, хоршоод хүн амыг эрүүл хүнсээр хангах хариуцлагатай үүргийг
хүлээн ажилладаг байна.
Эдгээр хүмүүс
хаврын хаварт ажлаа эхлэх үеэр техник тоног төхөөрөмжийн дутагдалд орж хүндхэн
асуудал тулгарсаар иржээ. Иймээс энэ асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх үүднээс сумын
ИТХ-аас шийдвэр гаргаж, Мандал сумын 2023 оны төсөвт “Техник дундын парк”
байгуулахаар болжээ.
Энэхүү ажлын эхлэл
болгон 277,000,000 төгрөгийг сумын төсөвт суулган баталж өгсөн байна.