ӨВӨРХАНГАЙ: Спортын салбарын шилдэг тамирчдад "Алтан соёмбо" шагнал гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-20 14:03:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын дэргэдэх БТСГ-аас спортын салбарт амжилт гаргасан шилдгүүддээ “Алтан соёмбо” шагналыг гардууллаа. Тус байгууллагаас 2022 онд дотоодын 105 уралдаан, тэмцээнд 13775 хүмүүсийг хамруулан бол Өвөрханга аймгаас 100 гаруй тамирчин үндэсний болон олон улсын 31 тэмцээнд оролцож, 145 медаль хүртэн эх орон, аймгийнхаа нэрийг өндөрт өргөжээ.


  • 2022 оны “Биеийн тамирын шилдэг арга зүйч”-ээр Хайрхандулаан сумын биеийн тамирын арга зүйч Ц.Бавууцэрэн /268 уралдаан, тэмцээнд давхардсан тоогоор 16 мянга орчим иргэнийг хамруулсан/
  • “Шилдэг спортын хамтлаг”-аар Хужирт сумын З.Оюунчимэг эрхлэгчтэй 1 дүгээр цэцэрлэг

  • “Шилдэг спортын холбоо”-оор О.Азжаргал тэргүүнтэй Авто спортын холбоо /6 удаагийн үйл ажиллагаа зохион байгуулж, 250 гаруй авто спорт сонирхогчдыг оролцуулсан. Гадаад, дотоодын 8 удаагийн уралдаанд оролцож, гадаад, дотоодын 8 удаагийн уралдаанд оролцож, “RFC Baikal” олон улсын тэмцээнд 5-р байрт шалгарсан/

  • “Спортын шилдэг ивээн тэтгэгч”-ээр аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгч Ц.Золбоот /7 төрлийн уралдаан, тэмцээнд 1500 гаруй залуусыг хамруулж, 22 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн/

  • “Шилдэг дасгалжуулагч”-аар аймгийн Жүдо бөхийн холбооны дасгалжуулагч С.Төмөрбаатар /2022 оны өсвөр, залуучуудын УАШТ-ий алт, МБАТ-ний спортын 15 дугаар наадмаас багаараа хүрэл медаль авсан/

  • “Шилдэг пара тамирчин”-аар Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн сурагч Д.Жигмэд /Хэвтээ шахалтаар Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, 2022 оны Азийн АШТ-ээс алтан медаль авсан/

  • “Шилдэг өсвөрийн тамирчин”-аар Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн сурагч, хүндийн өргөлтийн тамирчин Л.Болортуяа /өсвөр үеийн УАШТ-ний алт, залуучуудын УАШТ-ний алт, өсвөр залуучуудын Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт/

  • "Шилдэг залуу тамирчин"-аар ДХИС-ийн оюутан, пауэрлифтингийн тамирчин Л.Отгон-Эрдэнэ /Хэвтээ шахалтын Ази тивийн АШТ-ий алт, дэлхийн АШТ-ий мөнгөн медальт/
  • "Шилдгийн шилдэг тамирчин"-аар "Аварга" дээд сургуулийн оюутан Н.Эрхэмбаяр /ОУХМ, зуны спортын дифлимпийн 24-р их наадмын алтан медальт/ нар тус тус шалгараад байна. 
相关新闻