ӨВӨРХАНГАЙ: 2700 гаруй ахмад настан хөдөлмөр эрхэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 12677 ахмад настан байгаагаас 2703 ахмад хөдөлмөр эрхэлж байна. Үүнээс төрийн байгууллагад 70, төрийн бус байгууллагад 136, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт 316, газар тариалангийн салбарт 182, мал аж ахуйн салбарт 1999 ахмад хөдөлмөр эрхэлж байгаа юм.
Аймгийн Ахмадын хорооноос гаргасан
судалгаагаар харж хандах хүнгүй 308 ахмад настан байгаа бол байгууллагын
харьяалалгүй 9651 ахмад байна. Энэ онд нийгмийн
халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж, ахмад настанд үзүүлэх
хүндэтгэл, насны хишигт давхардсан тоогоор 20 орчим мянган ахмадыг хамруулж,
хоёр сая гаруй төгрөгийг олгожээ.
Мөн амьдрах ухааны сургалт, өдрийн
болон сэргээн засах үйлчилгээ, бүлийн төсөлд 440 ахмад настныг хамруулж, орон
нутгийн төсвөөс 32,6 сая төгрөг зарцуулсан байна.