ӨВӨРХАНГАЙ: Улс, тив, дэлхийн 24 удаагийн тэмцээнд нийт 114 тамирчин оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ онд
улс, тив, дэлхийн 24 удаагийн тэмцээнд нийт 114 тамирчин оролцож, 21 алт, 51 мөнгө,
73 хүрэл нийт 145 медаль хүртсэн байна. Тус тэмцээн уралдаанд оролцсон баг тамирчид, дасгалжуулагч
нарт 27,6 сая төгрөгийн дэмжлэгийг аймгаас үзүүлжээ.
Волейболын насанд хүрэгчдийн улсын
аварга шалгаруулах тэмцээн, Таеквондогийн бага насны улсын аварга шалгаруулах
тэмцээн, “Миний нутаг сайхан” бүх ард түмний спортын наадам зэрэг томоохон
уралдаан, тэмцээнийг аймагтаа зохион байгуулсан юм.
Аймгийн шилдэг тамирчдын залгамж
халааг бэлтгэх, өсвөрийн шигшээ багийн зохион байгуулалтыг сайжруулж, тамирчдын
амжилтыг бүс, улс, олон улс, тив дэлхийн хэмжээнд хүргэх зорилтыг Хөгжлийн
төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна.