ГОВЬ-АЛТАЙ: Нас баралтын 28.8 хувийг хорт хавдар эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-12-15 14:05:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар нас баралт 274 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15 тохиолдлоор буурсан байна. 


Тэдгээрийн 57.3 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд нийт нас баралтын 79 буюу 28.8 хувийг хорт хавдрын, 37 буюу 13.5 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байна хэмээн Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 

2022 оны эхний 11 сарын байдлаар нийт  249 136 үзлэг хийснээс:

-23.4 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, 

-61.2 хувь нь өвчний учир амбулаторид, 

-4.3 хувь нь идэвхтэй хяналт, 

-9.3 хувь нь гэрийн идэвхтэй үзлэг, 

-1.8 хувь нь гэрийн дуудлагын үзлэг тус тус эзэлж байгаа аж.

Мөн хугацаанд 10814 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч үйлчилснээс 2048 буюу 18.9 хувь алсын дуудлага, 260 буюу 2.4 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байна. 

Түүнчлэн 11 сарын байдлаар 6637 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 6095 тохиолдлоор буурчээ. Энэ нь ковидын халдвар буурсантай холбоотой бөгөөд нийт халдварт өвчний 6473 буюу 97.5 хувийг коронавирусний халдвар эзэлж байгаа аж. Аймгийн хэмжээнд 2022 оны эхний 11 сарын байдлаар 13 төрлийн 6637 цочмог халдварт өвчний тохиолдол бүртгэгджээ. Халдварт өвчний нас баралт 4 тохиолдол бүртгэгдсэн нь 3 тохиолдол коронавирусний халдварын, 1 тохиолдол нь сүрьеэгийн шалтгаантай байна хэмээн ЭМГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсээс танилцуулав.


相关新闻