Багцаар 17.7 мянган ширхэг үнэт цаас арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-12-12 14:38:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт үнэт цаасны 5 удаагийн арилжаа явагдан, нийт 122,082,781,317 төгрөгийн арилжаа хийв.

Дотор нь задалвал, хувьцааы арилжаагаар 108 компанийн 5.5 сая ширхэг хувьцааг 2,855,442,091 төгрөгөөр арилжлаа

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 7 ширхэг үнэт цаасыг 668,550 төгрөгөөр арилжив.





Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 214,872 ширхэг нэгж эрхийг 68,601,626 төгрөгөөр арилжжээ. Мөн хугацаанд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,010 ширхэг үнэт цаасыг 101 сая төгрөгөөр, багцын арилжаагаар 17,782 ширхэг үнэт цаасыг 241,916,160 төгрөгөөр арилжив.


Энэ оны 12 дугаар сарын 9-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 6,695,145,852,949 төгрөг болсон бол ТОП-20 индекс 35,793.69 нэгж болж, өмнөх 7 хоногоос 4,02 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

相关新闻