Ж.Йеллен: АНУ-ын инфляц 2023 оны эцэс гэхэд нэлээд бага түвшинд байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Reuters/.
АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен
Америкийн инфляц 2023 онд нэлээд буурна гэж төсөөлж байгаа талаараа ням гарагт
ярьжээ.
“Урьдчилан
тооцоолоогүй цочрол үүсээгүй тохиолдолд ирэх оны эцэс гэхэд инфляц нэлээд бага
түвшинд хүрнэ хэмээн үзэж байна” гэж тэрбээр “CBS” телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.
Эдийн засаг уналтад орох эрсдэлийн талаарх асуултад Холбооны нөөцийн сангийн /ХНС/ тэргүүн асан Ж.Йеллен хариулахдаа, “Эдийн засаг уналтад орох эрсдэл бий. Гэхдээ энэ нь инфляцыг бууруулах шаардлага үүсгэж байна гэж би үзэхгүй байна” хэмээн хэлжээ.
ХНС энэ онд
бодлогын хүүгээ хурдацтайгаар өсгөж буйгаа сааруулах төлөвтэй байгаа энэ үед
Ж.Йеллен ийнхүү ярьсан байна. ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл саяхан хэлсэн үгэндээ,
энэ онд 75 суурь нэгжээр дөрөв дараалан өсгөөд байгаа бодлогын хүүг 50 суурь
нэгжээр өсгөн 4.25-4.5 хувьд төлөвтэй байна гэсэн юм.