Байнгын хорооны хуралдааныг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-08-26 16:53:22

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.30 цагт зарлагдсан ч хойшлогдлоо.

УИХ дахь АН-ын бүлгийн авсан завсарлага дууссантай холбогдуулан тус байнгын хорооны хуралдааныг зарласан. Гэвч АН-ын бүлэг ирэх даваа гарагт хуралдах бүлгийн хурлаар авч хэлэлцэх, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас мэдээлэл авч байж шийдвэр гаргах шаардлагатай байгаагаа илэрхийлж, хуралдаанд оролцсонгүй. Тиймээс Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа.

Н.Туяа

相关新闻