Туркийн дэмжлэгтэйгээр "Лалын улс"-аас Сирийн хотыг чөлөөлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМДАМАСК. /Reuters/. Сирийн хилийн гол хот болох Жараблусыг Туркийн арми болон Сирийн сөрөг хүчнийхэн “Лалын улс” босогчдын бүлэглэлээс чөлөөлжээ.
Туркийн танкууд болон Сирийн чөлөөт армийн сөнөөгч нисэх онгоцууд лхагва гарагийн өглөө цэргийн ажиллагаа явуулсан байна.
Сирийн сөрөг хүчний дайчид мэдэгдэхдээ “бид лхагва гарагийн үдээс хойш гэхэд хотын төвд хүрсэн бөгөөд “Лалын улс”-ынхан өмнө зүг рүү зугтсан” гэв.
Туркийн армийнхан хил дамнуулан их буугаар галласан байна. Мөн хуурай замаар цэргийн ажиллагаа явуулахад танкаар хангажээ.
Өнгөрсөн бямба гарагт Сиритэй залгаа хилийн ойролцоох Туркийн зүүн урд нутгийн Газиантеп хотод гадаа хуримын үдэшлэгийн үеэр амиа золиослогч дэлбэрэлт үйлдэн 54 хүний аминд хүрсэн юм.
Уг халдлагын ард “Лалын улс” бий гэж Туркийн эрх баригчид үзэж байгаа билээ.
Туркийн Дотоод хэргийн сайд Эфкан Ала мэдэгдэхдээ “Туркийн хилийг дамнасан терроризмын аюул заналхийллийг устгах хэрэгтэй байна” гэжээ.
Г.Доржханд