СЭЛЭНГЭ: Богино хугацаанд мэргэжил эзэмшүүлэн чадамжийн гэрчилгээ олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Мандал сумын хөдөлмөр эрхлэлтийн албанаас мэргэжлийн ур чадварыг богино
хугацаанд эзэмшүүлэх зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн
танхимын сургалтыг зохион байгуулсан байна.
Энэ удаагийн сургалтад 20 иргэнд
тогоочийн ур чадварыг эзэмшүүлжээ. Оролцогчид 14 хоногийн танхимын
сургалтад хамрагдаж, онол болон дадлагаар мэдлэг ур
чадвар олж авчээ.
Богино хугацаанд тогоочийн
мэргэжил эзэмшсэн дээрх иргэдэд чадамжийн гэрчилгээ
олгосон
нь сургалтын гол үр дүн юм.
Эл сургалтыг Хөдөлмөр эрхлэлтийн
үндэсний зөвлөлийн 2022 оны 1
тоот тогтоолын
дагуу “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр“-ийн хүрээнд
зохион байгуулжээ.