АРХАНГАЙ: 48 хүнийг эрэн сурвалжилж байсныг олж тогтоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газраас "Илрүүлэлт-Оргодол 2022" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд 22 оргодол, 9 гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, шүүхээс даалгасан 10, 4 зөрчил үйлдсэн этгээд, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээд 1, тээврийн хэрэгсэл 4 нийт 48 хүн, 4 тээврийн хэрэгсэл эрэн сурвалжилж байсныг олж тогтоосон байна.
Мөн хүнийг санаатай алах 1, хулгайлах 9,
мал хулгайлах 9, хүчиндэх 2, залилах 8, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын
эсрэг гэтм хэрэг 28, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 15, бусад 5 гээд нийт 77
гэмт хэргийг илрүүлжээ.
Аймгийн хэмжээнд арга хэмжээний хүрээнд гэмт
хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 1750 хүнд 29 удаагийн
сургалтыг зохион байгуулж, 2700 ширхэг зурагт хуудас, 1750 ширхэг санамж,
сэрэмжлүүлгийг олон нийтэд түгээн ажиллажээ.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах чигрлэлээр 83 албан мэдэгдлийг бичиж, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлсэн ба 46 мэдэгдлийн хариуг хугацаанд нь авч, мэдэгдлийн мөрөөр тодорхой ажил зохион байгуулаагүй, хариу ирүүлээгүй 1 аж ахуйн нэгжид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.9.1 дүгээр заалтаар 100000 төгрөгийн торгууль оногдуулсан байна.
Мөн эзэн холбогдогч тогтоогдоогүй гэмт
хэргийг илрүүлэх чиглэлээр 4 иргэнээс гэмт хэргийн мэдээлэл авч, дээрэмдэх 1,
хулгайлах 2, мал хулгайлах 1 гэмт хэргийг илрүүлэн, 4 иргэнд 1650000 төгрөгийн
урамшууллыг олгосон байна.